Физик сэтгүүл
Бозе-Эйнштейний конденсатaд үүсэх хуйлралыг псевдоспектрийн аргаар тооцоолох
Sukh O
Abstract
Энэхүү судалгааны ажилд хэт нам температурт гармоник соронзон занганд байгаа бозон хийд хуйлрал үүсэх процессыг IV эрэмбийн хугацааны хуваагдалтай псевдоспектрийн тоон аргаар шийдлээ. Бозе-Эйнштейны конденсатaд (БЕК) хуйлралыг үүсгэхдээ соронзон зангаа тодорхой давтамжтай эргүүлэх ба бөөмийн тооноос хамааран хуйлрал үүсэх критик давтамж болон стационар төлөвийн энергийн утгуудыг тооцоолсон үр дүнг танилцуулна.