Challenges
Datasets
Workspaces
Papers
Discussions
Leaderboard
Log inSign up
Challenges
Datasets
Workspaces
Papers
Discussions
Leaderboard
Blog
Job Board
Q3AS

© 2026 Aqora Quantum S.A.S.

TermsPrivacyLegal Notice

Физик сэтгүүл

Квант Шингэний Динамик Ойролцооллоор Гелийн Атомын Үндсэн Төлөвийг Тооцоолох нь

Д Наранчимэг, Сүх О, Л Хэнмэдэх, Н Цогбадрах

Published Mar 15, 2022• 0 citations
Publisher

Abstract

Олон электронт системийн электрон бүтцийн тооцооллыг квант шингэний динамик ойролцоололоор хийх нь илүү хялбар байдаг. Квант шингэний динамик болон нягтын функционалийн онолыг хослуулан хугацаанаас хамаарсан шугаманбус квант шингэний динамикын нэг тэгшитгэлийг гаргаж авсан. Энэ тэгшитгэлийг цааш нь хуурмаг хугацааны аргаар диффузын тэгшитгэлд хувиргаснаар, үндсэн төлөвийн долгионы функц рүү шилжиж шийд нь олдоно. Диффузын тэгшитгэлийг бөмбөлөг координаттай системд ерөнхий псевдоспектрийн аргаар бодсон. Энэ нь координатыг жигд биш тохиромжтойгоор дискретчилж, нарийвчлал сайтай шийдийг гаргаж авна.

DOI
10.22353/physics.v19i425.366

Related papers

Инертийн Хийн Атомуудын Үндсэн Төлөвийг Квант Шингэний Динамик Ойролцооллоор Тооцоолох нь

Д Наранчимэг, Л Хэнмэдэх, Г Мөнхсайхан +1 more

Квант шингэний Шредингерийн шугаман бус тэгшитгэлийг ашиглан инертийн хийн атомуудын үндсэн төлөвийн нягт ба энергийг тооцоолсон. Үүнд хуурмаг хугацааны аргаар диффузын тэгшитгэлд хувиргаснаар, үндсэн төлөвийн долгионы функц рүү шилжиж шийд нь олдоно. Диффузын тэгшитгэлийг бөмбөлөг координаттай системд ерөнхий псевдоспектрийн аргаар бодсон. Энэ нь координатыг жигд биш тохиромжтойгоор дискретчилж, нарийвчлал сайтай шийдийг гаргаж авна. Тооцоог Математик 7.0 программ ашиглан хийсэн ба үр дүнг бусад ажлуудтай харьцуулсан.

Физик сэтгүүл•Mar 13, 2022•0 citations

Бозе-Эйнштейний конденсатaд үүсэх хуйлралыг псевдоспектрийн аргаар тооцоолох

Sukh O

Энэхүү судалгааны ажилд хэт нам температурт гармоник соронзон занганд байгаа бозон хийд хуйлрал үүсэх процессыг IV эрэмбийн хугацааны хуваагдалтай псевдоспектрийн тоон аргаар шийдлээ. Бозе-Эйнштейны конденсатaд (БЕК) хуйлралыг үүсгэхдээ соронзон зангаа тодорхой давтамжтай эргүүлэх ба бөөмийн тооноос хамааран хуйлрал үүсэх критик давтамж болон стационар төлөвийн энергийн утгуудыг тооцоолсон үр дүнг танилцуулна.

Физик сэтгүүл•Jan 1, 2026•0 citations

Нэг атомт микромазер дахь орны фотоны статистик

Б Төгөлдөр, Gombojav O. Ariunbold

Нэг атомт микромазер дахь орны фотоны статистикийн судалгааг Жейнс-Каммингсын загварын дагуу хийлээ. Ингэж судлахдаа кавити дахь орны хугацааны хувьсалын тэгшитгэлийг матрицан хэлбэрт оруулж тоон аргаар бодлоо. Орны хугацааны сааталгүй Глауберийн функц ба Манделийн Q параметр хоёрыг хооронд нь харьцуулан судлаж толорхой үр дүнд хүрлээ. Mөн Жейнс-Каммингсын загвараас гарах сэргэлт мөхөлтийн үзэгдлийг давтан үзүүллээ.

Физик сэтгүүл•Mar 13, 2022•0 citations

Атомыг Хүчтэй Лазерын Пульсээр Иончлох Магадлалыг Дискрет Хувьсагчийн Аргаар Тооцоолох

Ч Алдармаа, Л Хэнмэдэх, Г Зоригт +1 more

Энэхүү ажилд нанометр урттай лазерын богино пульс, атомын харилцан үйлчлэлийг судлаж хугацаанаас хамаарсан Шредингерийн тэгшитгэлээр илэрхийлж, Кулоны дискрет хувьсагчийн аргаар шийдсэн. Үндсэн төлөвт байгаа устөрөгчийн атом хүчтэй лазерын пульсийн үйлчлэлээр иончлох магадлалын хугацааны хамааралыг тооцоолж, дүн шинжилгээ хийлээ. Иончлолын магадлал нь пульсийн урт болон лазерын эрчмээс хамаарах бөгөөд лазерын эрчим өсөхөд магадлал ихсэж, эхний төлөвт үлдэх магадлал багасаж байгаа нь ажиглагдсан.

Физик сэтгүүл•Mar 13, 2022•0 citations

Глобалаар сүлэгдсэн төлөв ба хонкуренцийн холбоо

Ц Хос-Очир, Д Улам-Оргих

Квант корреляцийг илэрхийлэх хэмжигдэхүүнийг олох нь одоо үед физикчдийн сонирхлыг ихэд татаж байна. Энэ ажилд бид ийм хэмжигдэхүун болох [1]-д тодорхойлсон глобал дгэлүслийг [2]-д тодорхойлсон конкуренцитэй эквивалент болохыг баталсан ба энэ нь эдгээр тодорхойлолтыг цааш өргөтгөх боломжийг нээж байна.

Физик сэтгүүл•Mar 13, 2022•0 citations

Фотоэлектроны импульсын түгэлтийг долгион функцээр шууд илэрхийлэх

Л Хэнмэдэх, Ч Алдармаа, Г Зоригт

Фотоэлектроны иончлолын магадлалын нягтыг квант механикын уламжлалт арга болох амплитудаар болон шинэ арга болох долгион функцээр шууд тодорхойллоо. Лазерын пульсээр устөрөгчийн атомыг иончлоход дээрх хоёр аргаар иончлолын импульсын түгэлтийг тооцоолоход хэлбэр болон максимумын байрлалууд тохирч байна. Устөрөгчийн атомын хувьд иончлолын магадлалын нягтыг шууд долгион функцээр илэрхийлэх боломжтойг харуулж байна.

Физик сэтгүүл•Oct 13, 2022•0 citations